МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяагийн имидж хэзээд шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэхдээ зууны манлай бүсгүй маань өөрийнхөө стиль имиджийн талаарх шүүмжлэлд хэзээ ч ач холбогдол өгч тайлбар хэлж байгаагүй.
Тэгвэл түүнд сүүлийн үед шивээсний урлаг ихээхэн сонирхолтой санагдах болсон гэнэ шүү. Үүний эхлэл нь 10-аад жилийн өмнө тавигдсан бөгөөд баруун мөрөн дээрээ цэцгийн шивээс хийлгэж байжээ. Тэрээр уг шивээсээ нууц утгатай хэмээн тайлбарласан байдаг.