Сүүлийн үед жүжигчин Р.Анхням утгаар нь уламжлалт имидж бүрдүүлж, бараг өмчлөөд авсан гэхэд хилсдэхгүй.
“Чонон сүлд”-ээс хойш уламжлалт дээл хувцасаараа гангардаг болсон нь яван явсаар “Эртний монгол хийц” брэндийн нүүр царай болсон гээд ер нь л европ хувцаснаас хөндийрөөд удаж буй.
Хувийн амьдралын тухайд волейболын дасгалжуулагч нөхрийнхөө ажилд тусалж, бараг л өөрөө тамирчин болох нь холгүй спортод шимтдэг болсон байна лээ.
Азийн орнуудыг доргиосон “Чонон сүлд” киноноос хойш 4-н жил нам гүм байгаа Р.Анхнямыг урд хөршид чинээлэг амьдарч бараг л Холливудын од шиг тарвалздаг гэж ойлгодог хүн олон. Яг үнэндээ 3 сая доллар аваагүй,эгэл жирийн амьдардаг гэдгээ учирласан билээ.