УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат энэ өдрүүдэд баруун аймгуудын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжил сэдвээр мэдээлэл өгч, санал солилцож буй Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг сонгуулийн байгууллагаас мэдэгдсэн.
Хариуд нь тэрбээр “би хууль зөрчөөгүй. Засгийн газрын бодлого шийдварийн хэрэгжилтийг танилцуулах үүрэг даалгавартай явна гэх тайлбарыг өөрийн цахим хуудастаа бичсэн байдаг.
Тэгвэл Н.Цэрэнбат иргэд рүү мессеж илгээжээ. Ингэхдээ нэр дэвшигчийг тодруулах намын санал асуулгад өөрийгөө дэмжихийг хүсэж, фэйсбүүк рүүгээ нэвтрэн орох линкийг давхар илгээсэн байна.