Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2024.05.14/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ | · Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, хаалттай/
· Түр хорооны тогтоолын төсөл /Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, хаалттай/ · Түр хорооны тогтоолын төсөл /Сонсголд гэрч дуудах тухай, хаалттай/
|
09.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ |
10.00 | “Их засаг” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
· Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх · Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ |
11.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төсөл /Засгийн газар 2024.04.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
14.00 | “Их засаг” |
5 | Төсвийн байнгын хороо | · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хотын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хот байгуулах тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ · Төрийн аудитын байгууллагын 2023 оны үйл ажиллагааны тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай/ |
14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |