Хөвсгөл аймагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бярангийн-Эх” гэдэг газарт 2024.05.31-ний  00:47 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Цагааннуур сумын Засаг дарга газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.