Дүнжингаравын уулзвараас И-Март хүртэлх замыг маргааш хаана

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийслэл хүрээ өргөн чөлөөний замыг хэсэгчилсэн хааж, засвар хийнэ.

 

Нэгдүгээр хэсэг: Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг 2024 оны 06 сарын 01-ний өдрийн 23:00 цагаас 06 сарын 03-ны өдрийн 06:00 цагийн хооронд хаана.

 

Хоёрдугаар хэсэг: И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 22:00 цагаас 06 сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.