Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.
Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл, бие даан нэр дэвшигчдэд олгоно.
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.