Өнөөдрөөс эхлэн 14 хоног халуун ус хязгаарлах байршлууд

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийж, халуун усыг хэсэгчлэн хязгаарлаж буй. Өнөөдрөөс 06 дугаар сарын 24 хүртэл нийт 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлана.

БӨҮР, Говь-2 ХК орчим,Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, Богд ар хороолол, 2-р хороолол орчим,Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол,ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид