Хүннү Эйр компани БНХАУ-ын Далиан хотын чиглэлд нисдэг боллоо

Хүннү Эйр компани 06 сарын 03-ны өдөр БНХАУ-ын Далиан хотын чиглэлд анхны нислэгээ үйлдлээ.
Монголын агаарын тээвэрлэгч Хүннү Эйр компани Монгол Улсын иргэдэд аялах шинэ боломжуудыг нээх, гадаад жуулчдад Монгол Улсыг зорих хаалгануудыг улам нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ чиглэлүүдийг эрэлхийлэн ажиллаж байна.
Энэ удаад Хүннү Эйр компани аялал жуулчлалын төв болсон, зөөлөн цаг агаартай Азийн Венеци хэмээн алдаршсан Далиан хотыг сонгож БНХАУ-ын “Sanya Bright Prospect Travel Service Co., Ltd” ХХК болон Монголын аялал жуулчлалын олон компаниудтай хамтран ажилласны үр дүнд анхны УБ – Далиан, Далиан – УБ чиглэлийн нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.