Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ

Зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар Алтайн нуруунаас эхтэй Ховд, Булган, Сагсай, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Энэ сарын 12, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс