Улиас модны унгиралыг бууруулахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, хөвөн гарсан моддыг усаар шүршиж байна
Улаанбаатар хотын хэмжээнд 38 838 ширхэг улиас мод байдаг. Үүний 46,9% буюу 18,232 ширхэг улиас нь эм бөгөөд улингар гарахыг багасгах, бууруулахаар 2024 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 50-60 хувийг хэлбэржүүлээд байна.
Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40% хүртэл буурна. Мөн улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахаар 9 дүүргийн 118 байршилд хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүрших ажлыг зохион байгуулж байна.