Хүчтэй шуурганд малчин айлуудын гэр нуржээ

Баянхонгор аймгийн Баянлиг сум Хатан суудал багийн “Жаргалант” хороолол болон ‘’Адуучын хороо’’ гэдэг газар 2024.06.12-ны өдрийн 19:00-19:20 цагийн хооронд 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас хоёр айлын гэр нурж, эвдэрчээ. Шуурганд иргэн Б-ын 5 ханатай гэр, Н-ын 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Мөн Өмнөговь аймгийн Булган сум Дал багийн “Нүцгэн хөөвөр” болон “Бүлээн гол” гэдэг газар 2024.06.12-ны өдрийн 21:00 цагийн орчим 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурч, зургаан гэр нурсан байна. Шуурганд малчин Д-ийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр, Б-ийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр, Э,  Н нарын 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.