“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой ордын нөөцийг 29 хувиар нэмэгдүүлж, 8.1 тэрбум тонн хэмээн шинэчлэн тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны өргөтгөсөн хуралдаанаар батлуулаад буй.
Үүндээ үндэслэн Тавантолгой ордын ТЭЗҮ-ийг шинэчлэхээр 3 150 000 000 төгрөгийн тендер зарлалаа.
Тавантолгой ордын ТЭЗҮ-ийг 2011, 2012 онд баталж, 2020, 2021 онд тодотгол хийж байсан аж. Харин энэ онд тус ордыг цогц, иж бүрнээр нь ашиглах ТЭЗҮ боловсруулахаар ажил гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулалтад урьжээ. Тендерийг 2024.07.18-ны өдөр цахимаар нээх юм байна.
Эрдэнэс Тавантолгой ХК нүүрс олборлолтыг жил дараалан нэмэгдүүлж, 32 сая.тонноос 60 сая.тоннд хүргэхээр төлөвлөжээ.