Дуучин Женнифер Лопез энэ оны дөрөвдүгээр сард Лос Анжелесийн Дээд шүүхэд жүжигчин Бен Аффлекаас салах өргөдлөө өгчээ. Дуучин Женнифер Лопези хоёр жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, гэрлэлтээ цуцлуулахаар болжээ.
Тэд өмнө нь 2003 онд хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулж, 2004 оны нэгдүгээр сард салж, найзуудын харилцаатай байхаар шийдсэн хэмээн мэдэгдэж байв.
17 жилийн дараа эргэн нийлж, улмаар Лас Вегас хотноо 2022 оны долоодугаар сард гэрлэлтээ батлуулаад байсан юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн хосууд хамтран амьдарч байсан байшингаа зарж, Бен Аффлек Лос Анжелест шинэ байшин авчээ.