Шийдвэрийн дугаар: 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №221
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.
Процесс тойм: №1
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А, Т.Т, И.Д, Б.О, Г.Г, Б.Г, Х.Б, Б.Э, О.Д, П.Б, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүх Т.А, Т.Т, И.Д, Б.О, Г.Г, Б.Г, Х.Б, Б.Э, О.Д, П.Б, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх сидиг хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх сидиг эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хангасан хэлбэрээр ирүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, тус 11 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг