Засгийн газрын хуралдаанаар /2024.08.28/ Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхтүшигийг, Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус томилжээ. Тодруулбал, Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус томиллоо.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүвшиг нь 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сараас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болсон.