Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаандаа MNS ISO 9001:2015 стандарт нэвтрүүллээ

Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015 стандарт, Төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500:2017 стандартыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, батламжаа авлаа.

 

 

Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ гүйцэтгэж, хөндлөнгийн баталгаажуулалтыг олон улсын итгэмжлэл бүхий Турк Улсын “Sisbel” баталгаажуулалтын байгууллагын албан ёсны төлөөлөгч “Глобал куалити” ХХК гүйцэтгэлээ.

 

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаандаа “Чанарын менежментийг тогтолцоо”-г нэвтрүүлснээр албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, удирдлага болон ажилтнуудын оролцоог хангах, газрын үйл ажиллагааг менежментийн сайн түвшинд хүргэх, ажил үйлчилгээг улам чанаржуулах боломж бүрдэж буй.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР