Долоо хоног бүрийн Лхагва гариг бүр Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2024.09.18/-нд Засгийн газрын хуралдаанаар 29 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
– Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар – Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудлын талаар – Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар – Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл – Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл – Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх Цаасгүй засаг арга хэмжээний явц – Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар – Монгол Улсын засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдааны шийдвэрийг танилцуулах юм байна.