АНУ-ын Калифорни мужид сургуулийн орчинд гар утас ашиглахыг бүрэн хоригложээ.
Учир нь гар утас хүүхдийн сэтгэцийн эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна, анхаарал төвлөрөлд ч муугаар нөлөөлдөг гэж эрдэмтэд үзсэн байна.
АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид дээрх судалгаанд үндэслэн сургууль орчимд ухаалаг утас хэрэглэхийг бүрэн хориглосон аж.