Боливи улсад гурван долоо хоногийн өмнөөс үүссэн ой, хээрийн түймэрт 24.7 сая акр.талбай шатжээ.
Тус улсын Санта Круз хот ой, хээрийн түймэрт хамгийн их хохирол амссан бөгөөд ойролцоогоор 7 сая га.талбай шатжээ.
Энэ жил Боливи улсад гарсан ой, хээрийн түймрийн голомтын ихэнх нь тус улсын зүүн бүсийн нутгийг хамарч, түүхэн дэх хамгийн их хохирол дагуулж гал түймрийн улирлын дээд түвшинг давжээ.
Иймд тус улсын Засгийн газраас онц байдал зарлаж, олон улсаас ой, хээрийн түймрийн эсрэг хариу арга хэмжээ авахаар тусламж хүссэн байна.
Энэхүү ой хээрийн түймрийн гамшигт үзэгдэл нь олон мянган өрх, тариаланчид, уугуул иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, тэдний олонх нь орон гэр, газар тариалан, амьжиргаагаа алдсанаас гадна ундны усны эх үүсвэргүй болсны улмаас дүрвэхэд хүрчээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нь түймрийн тархалтыг улам дордуулж байгаа талаар мэдээлжээ.
“Tierra Foundation” төрийн бус байгууллагаас даваа гарагт гаргасан судалгааны тайланд шатсан га талбайн хэмжээ нь 19 сая хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц байна гэжээ.
Эх сурвалж: ОБЕГ