МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-ний хэрэгжилтийг дэмжих, хууль тогтоомжид жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий санамж бичигт Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурав.

Cанамж бичгийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг хэрэглэх гарын авлага боловсруулах,  Монголын Хуульчдын холбооны салбарууд болон 21 аймагт жендэрийн үндэсний сургагч багшийг үе шаттайгаар бэлтгэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулах, шаардагдах зардлын санхүүжилтийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.