“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН ЭТТ БОНДЫН ТӨЛБӨРИЙГ ХҮҮГИЙН ХАМТ БҮРЭН ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.5 сая ширхэг бонд арилжиж 52.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.

Татан төвлөрүүлсэн төгрөг болон долларын ЭТТ-бондын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 178.9 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 981.6 тэрбум төгрөгийг өөрсдийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.

Нийт төлсөн бондын төлбөр болох 981.6 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 75.5 тэрбум төгрөгийг 2022 онд, 553.0 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.