Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс тус танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль өчигдөр /2024.11.28/ болж, дараагийн ерөнхийлөгчөө сонголоо. Шинэ ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогдов.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна МҮХАҮТ-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Түүний хувьд 2011-2011 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн хувийн хэвшилд ажилласан туршлагатай нэгэн. Тухайлбал, Хас банк, Монголын банкны холбоо, М Банк, Ашид капитал ХХК, Монгол даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай. Түүний бизнесийн салбар дахь ажлын туршлагаас хуваалцвал,
- 2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК -д Гүйцэтгэх захирал
- 2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК (www.mongoldaatgal.mn) Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
- 2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ (www.m-bank.mn) ТУЗ-ын Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
- 2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (www.mongolchamber.mn Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК (www.aryamed.mn) Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2010 – 2012 он: Монголын банкны холбоо (www.mba.mn) Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
- 2009-2012 он: Монголын эдийн засгийн форум (www.meforum.mn) Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
- 2005-2011 он: ХасБанк (www.xacbank.mn) Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
- 1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн