АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан 88.8 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
2. Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
3. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай
4. Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай
5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2023 онд батлагдсан тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай
6. Аймгийн Шинжлэх ухаан, инноваци технологийн салбар зөвлөлийн дүрэм батлах тухай
7. Аймгийн Музейн нэршил өөрчлөх тухай
8. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай
9. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
10. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам боловсруулах ажлын хэсгийн тайлангийн тухай
11. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны А/252 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн тайлангийн тухай
12. Орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах зөвшөөрөл олгох тухай
13. “Эрдэнэс Тавантолгой” ХК-Цогтцэций чиглэлийн 13,5 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай
14. 2024 оны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр эрх олгож, гэрээ байгуулах ажлын жагсаалт батлах тухай
15. Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай
16. Орон нутгийн өмчийн тухай