АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД 2024-2028 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Монгол Улсын Үндсэн хуулийн 4-р бүлэгт ИТХ-ыг Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж томьёолсон байдаг. Энэ хурлыг бүрдүүлэх төлөөлөгчдийг иргэд Орон нутгийн сонгуулиар сонгодог билээ.
2024-2028 онд Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлж, шийдвэр гаргах төлөөлөгчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа.
 ИТХ буюу Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй.
Мөн улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж, оролцуулах үүрэг хүлээдэг билээ