Бүгд Найрамдах Вануату Улсын нийслэл Порт Вила хотод өнөөдөр /2024.12.17/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алджээ.
Газар хөдлөлтийн гүн нь Порт Вила хотоос баруун урд зүгт 57.1 км зайд хөдөлсөн талаар мэдээллээ. Газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамигийн анхааруулга өгөхүйц хэмжээнд байгаагүй гэдгийг албаныхан мэдэгдсэн байна.
Тус улсад 2023 оны гуравдугаар сард 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 30.000 айл өрх өртөж, 5000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, өнөөг хүртэл нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд амьдарч байгаа аж.
Гамшигт үзэгдлээс хойш 15 хоногийн дараа ч хүнсний аюулгүй байдал, ундны усны хомсдол, уснаас үүдэлтэй өвчлөл түүнийг дагалдах аюул үүсч байна.