Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн Далайнхоолой гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т, Хатгал тосгоны төвд/ өчигдөр Хөвсгөл нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн байна. Энэ тухай дуудлагыг 12 дугаар сарын 18-ны 21:30 цагт аврагчид хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн Э /28 настай, эрэгтэй/ “Харриер” загварын суудлын автомашинтайгаа нууранд живсэн байжээ. Аврагчид 22:32 цагт Далайнхоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс түүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.