Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хэрэглэгчтэй харилцах төвтэй болж, 1800-1363 дугаарт мэдээлэл хүлээн авч эхэлжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд даатгуулагчиддаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс ийнхүү Хэрэглэгчтэй харилцах төвтэй болсон байна. Ингэснээр даатгуулагч иргэд ЭМД-ын шинээр хэрэгжиж байгаа дүрэм, журам, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээ, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын хаяг байршлыг чирэгдэлгүй түргэн шуурхай авах боломжтой болж байна.
Мөн иргэдийн санал гомдлыг ч тус дугаараар авах юм байна. 1800-1363 дугаараас мэдээлэл авахад энгийн утасны тарифаар төлбөр тооцогдоно.