Томуу, томуу төст өвчлөлийн тархалтын түвшинг таван хэсэгт хувааж авч үздэг.
Өнгөрсөн долоо хоногуудад алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрлээ.
Тодруулбал, дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна. Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа юм.
Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй нийт иргэдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Тэр дундаа 40 орчим хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна.
Цаашид улс орон даяар томуугийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, хувийн ариун цэврийг сахиж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс уриаллаа.