Хятадын Харбин хотноо зохион байгуулдаг мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид амжилттай оролцож, түрүүлжээ. Энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцжээ.
Манай улсаас дөрвөн баг оролцсон бөгөөд З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлж, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ. Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш тогтмол өрсөлдөж байгаа аж.