Ц.Туваан: “Зөөвч овоо” төслийн гэрээнд борлуулалт хийгдсэн цагаас эхлэн ашгаа хүртэж эхлэхээр тусгасан

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзаж “Зөөвч овоо” төслийн гэрээний явц, Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замыг БНХАУ-ын хил давуулан барих ажлын талаар мэдээлэл өглөө.

Ц.Туваан сайд “Оюу толгойн гэрээний алдааг давтахгүй гэж  “Зөөвч овоо” төслийн гэрээ анхаарч байна.  Гэрээнд төрийн эзэмшлийн 34 хувиа, давуу эрхийн АМНАТ-аар сольж тусгасан. Ингэснээр борлуулалт хийгдэж эхлэсэн цагаас эхлэн ашгаа хүртэж эхлэнэ. Мөн татвар дээр дөрвөн төрлөөс бусад татварыг тогтворжуулахгүй. Борлуулалтад инфляци тооцохгүй гэх мэтээр гэрээнд тусгаж байгаа. Төсөл 2070 онд дуусахад манай улсад 5.1 тэрбум доллар орж ирэх тооцоолол гаргасан .

Ганцмод-Гашуунсухайт боомтын  өргөн, нарийн цариг бүхий төмөр замууд холбогдохгүй.  Өөрөөр хэлбэл урдаас нарийн царигтай төмөр зам манай хилийг даван орж ирээд, манай зам урд хилийг давж цааш зөрж гарна. Аль аль замын төгсгөлд нь ачиж буулгах байгууламж барина. БНХАУ-ын талд барих ачиж буулгах байгууламжийг тэд өөрийн зардлаар, манай улсад байгуулахыг бид өөрсдийн зардлаар барина. Манай талын зардал нь 979 тэрбум төгрөг болох бөгөөд “ЭТТ” ХК гаргана” гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам намрын чуулганаар

  • Ганцмод-Гашуунсухайт боомт
  • Ханги-Мандал
  • Бичигт-Зүүнхатавчийн боомтуудын төмөр замыг урд хөрш рүү гаргах ажлын гэрээгбайгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ жилийн хувьд манай улс БНХАУ-руу 83 сая тонн экспортлоод байна.  Хэрэв дээрх боомтууд БНХАУ-ын хил нэвтлэх зөрж орох ажлыг хийж дуусгавал 120-160 сая тонн нүүрс экспортолдог болно гэх тооцоо гаргасан” гэв.