ГАНДАНДЭГЧЛЭН ХИЙДЭЭС ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЗАРЛАЛАА

Гандандэгчлэн хийдээс өнөөдөр 14 цагт хэвлэлийн хурал хийхээр болжээ.  Учир нь ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол улсын гавьяат багш, физикч ц Лосолын Бямбажаргалын багшийн  судалгааны бүтээл, МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгөх үйл ажиллагаа болох аж.