ШУУД: УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2025.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж байна.

Сануулахад, тэднийг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2024 оны 12 сарын 05 өдрийн 276 дугаартай тогтоол, Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журамын дагуу шууд дамжуулалт хийгдэж байгаа юм. Ингэснээр цаашид авлига албан тушаалын гэмт хэргийг нээлттэй явагдах нөхцөл бүрдээд байна.