Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны хооронд БНХАУ-д ажлын айлчилж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт мөн гарын үсэг зурна .
Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлэх төлөвтэй байна. Санхүүжилтийг нүүрсээр биш “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргах аж.