Пап лам Франциск уушгины хатгалгаа тусч, биеийн байдал нь хүнд байна

Ромын Пап Франциск уушгины хатгалгаа өвчин тусч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өдгөө 88 настай Пап ламын хувьд биеийн байдал тогтворгүй хүнд байгаа бөгөөд Ромын Жемелли эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Пап лам Францискийн томографийн шинжилгээ нь хоёр талын уушги хатгалгаатай гэж гарсан бөгөөд шаардлагатай бол нэмэлт эмчилгээг эхлүүлнэ гэж Жемелли эмнэлэгээс мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Пап ламд хэд хэдэн арга хэмжээнд оролцох ёстой байсан ч түүний биеийн байдал муудсанаас болж илтгэлүүдийг нь  туслахууд нь тавьж, цаашдын илтгэлийн хуваариуд цуцлагдаад байгаа бөгөөд хэр удаан цуцлагдах нь тодохойгүй хэвээр байна.

Ромын Пап Франциск 21 настайдаа уушгиныхаа нэг хэсгийг тайруулсан бөгөөд үүнээс болж халдварт өвчинд өртөмгий болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд Ромын католик сүмийн тэргүүнээр 12 жил ажиллахдаа хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сард бронхит өвчнөө эмчлүүлсэн байдаг.