Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна.
Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд Улсад 103 тохиолдол, БНСУ-д 1 тохиолдол, Вьетнам Улсад 114 тохиолдол тус тус бүртгэгджээ. Тиймээс гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.