Зөвшөөрөлгүй цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг 1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домайныг нэмж хаалаа.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох, Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах, Урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох, META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах, Холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Цахим мөрийтэй тоглоомны эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан том схемтэй үзэлцэж таарна.
Дэмжиж, хамтарч ажиллахыг хүсье гэжээ.