ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.

2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Уг сэжигтэй тохиолдол Монгол-Оросын 3-р сургуульд явдаг гэх тул тус сургуулийн багш, сурагч, ажилчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт яаралтай хамрагдахыг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагийн хооронд очиж хамрагдана уу. Мөн тодруулах зүйлээ 89016199 тоот утсанд хандаж авна уу.