Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Солонгост хуримаа хийсэн. Анхны эхнэрээсээ тусдаа амьдардаг. Хүүхдүүд нь ээжтэйгээ гадаадад амьдардаг гэх утгатай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгчээ.
Ч.Болортуяа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арван жилд нэг ангид сурч байсан Б.Туул гэж охинтой гэр бүл болсон. Тэд гурван хүүхдийн хамт Монголдоо амьдардаг. Бага хүүхдийнх нь нас балчир тул гэргий нь хүүхдүүдээ асраад гэртээ байдаг. Англид амьдардаггүй гэж уг мэдээллийг няцаасан байна.