ИЗРАИЛЬ ХАМАС БҮЛЭГЛЭЛИЙГ БАРЬЦААНЫ ИРГЭДИЙГ СУЛЛАХГҮЙ БОЛ ТУСГАЙ АЖИЛЛАГААГАА НЭМЭГДҮҮЛЭХЭЭ АНХААРУУЛАВ

Израилийн Ерөнхий сайд тус улс Газын зурваст явуулж буй цэргийн үйл ажиллагаагаа шинэчлэх шийдвэр гаргаснаа танилцуулаад, энгийн иргэдийг хамгаалахын тулд Газын зурвас дотор нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа мэдэгджээ. Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Ойрхи Дорнодод хэлэлцээ хийсний дараа буюу түүний айлчлал дуусмагц уг шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх гэж байгаагаа мэдээлжээ. Тель-Авив Хамасын барьцаанд байгаа хүмүүсийг суллаж авах тэдэнтэй хэлэлцээ хийх боломж одоо хүртэл байсаар байгаа ба хэрэв энэ төлөвлөгөө амжилтгүй болбол шинэ төлөвлөгөөгөө шууд эхлүүлнэ гэж үзэж байна. Газын зурвасын хойд бүс нутгийн оршин суугчдыг Хамас бүлэглэлийн гишүүдээс ялгахын тулд Газын зурвасын өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа бөгөөд ингээд хойд бүс рүү Израиль цэргийн шинэ хүчээ оруулах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/cwy04km1zk0owww.bbc.com