УКРАИН АНУ-ЫН АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ СИСТЕМИЙГ НЭМЖ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

АНУ-д үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Израилиас Украинд шилжүүлнэ гэдэг мэдээлэл Нью Йорк Таймс сонин ням гарагт нийтлэгджээ. Уг мэдээлэл нь Вашингтоны албаны хүний эх сурвалжтайгаар мэдээлэгдсэн бөгөөд зөвхөн Израилиас тус системийг Украинд нийлүүлэх асуудлаас гадна Герман эсвэл Грекээс өөр нэг Патриот системийг Украинд шилжүүлэх асуудал давхар яригдаж байгааг мэдээлжээ. Украин улс АНУ-д үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг нийт 8 ширхэгийг АНУ, Герман, Нидерланд, Румын улсууд авсан гэдэг мэдээлэл байдаг. Тиймээс хэрэв дахин 2 систем авбал Украин нийт 10 ширхэг Patriot системтэй болох юм байна. Гэхдээ Оросын халдлагад өртөж 2 систем нь ажиллахаа болиод байгаа. АНУ-ын тус систем ялангуяа Киевийг хамгаалахад идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Оросын агаарын цохилтуудыг хамгаалж чадаж байгаа. Гэхдээ Украины Ерөнхийлөгч Оросын халдлагаас хамгаалахын тулд Украинд 10 систем огт хангалтгүй дор хаяж 25 ширхэг байх ёстой гэж үздэг байна.

https://www.nytimes.com/2025/05/04/world/europe/ukraine-russia-war-patriot-systems.htmlwww.nytimes.com