ИЗРАИЛИЙН АГААРЫН ХҮЧИН ИРАНЫ ДЭМЖЛЭГТЭЙ ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛИЙН ХЯНАЛТАД БАЙДАГ ҮЙЛДВЭР РҮҮ ПУУЖИН ХАРВАВ

Йемений Хүүтийн зэвсэгт бүлэглэл Израилийн хамгийн гол олон улсын нисэх онгоцны буудал руу пуужин харваснаас маргааш өдөр буюу өчигдөр даваа Израилийн агаарын хүчин Хүүтийн үйл ажиллагаа явуулдаг байгууламжуудад агаарын цохилт өглөө. Йемений баруун хэсэг орших Ходейда боомтод Израиль агаарын цохилт өгсөн тус бүлэглэлийн эдийн засгийн чухал нөөц болсон үйлдвэрлэлийн цэгүүд ялангуяа цементийн үйлдвэр Израилийн цохилтын гол бай болжээ. Ираны дэмжлэгтэй Хүүтийн зэвсэгт бүлэглэл Иранаас ирсэн цэргийн зэвсэг, техникээ Ходейда боомтоор дамжуулж авдаг ба зэвсэг техникийн агуулах, газар доорх хонгил суваг барихдаа цемент ихээр ашигладаг бөгөөд Израилийн цохилтод өртсөн цементийн үйлдвэр нь тус бүлэглэлийн чухал дэд бүтцийн цэг гэж Израиль үзэж байна. Иймд энэ үйлдвэрт цохилт өгсөн байна. Оны эхээр Израилийн тал мөн л Хүүтийн зэвсэгт бүлэглэлийн гангийн үйлдвэрт цохилт өгсөн. Израилийн цохилтын улмаас тус үйлдвэрт ажиллаж байсан 21 хүн шархадаад байгаа талаар Йемений хэвлэлүүдийн мэдээлжээ. Израилийн тал Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нийлүүлэхэд саад тотгор учруулж, хааж бөөж байгаа байдалд Хүүтийн зэвсэгт бүлэглэл дургүйцлээ илэрхийлж, Хамас бүлэглэлийг дэмжиж байгаагаа мэдэгдэн өнгөрсөн гуравдугаар сараас хойш Израилийн эсрэг удаа дараа пуужин харвасаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч Ням гарагт тус бүлэглэлийн харвасан пуужин Тель-Авив хотын ойролцоох Бен Гурион нисэх онгоцны буудлын орчимд унаж, зургаан хүн шархадсан тул Израиль энэ байдалд хариу барьж, Хүүтийн эсрэг томоохон цохилт өгөөд байна.

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250506_05/www3.nhk.or.jp