МЕРЦ БУНДЕСТАГИЙН ЭХНИЙ САНАЛ ХУРААЛТАД УНАСАН ХЭДИЙ Ч ГЕРМАНЫ КАНЦЛЕРААР СОНГОГДОЖ ЧАДЛАА

Германы шинэ Канцлер сонгох санал хураалт өчигдөр буюу 5 дугаар сарын 6-нд Германы Парламентад боллоо.
Гэвч тэрээр Бундестагийн гишүүдийн олонхийн саналыг авч чадсангүй. Өөрөөр хэлбэл Германы Бундестагийн 630 гишүүдийн 310 ийнх нь саналыг авлаа. Олонхийн санал авахад түүнд 6 санал дутлаа. Энэ байдал нь Германы түүхэн дэх анхны тохиолдол боллоо. Канцлераар сонгогдох эрхэмүүд Парламент дээр эхний санал хураалтаар олонхийн санал авч сонгогддог байдал энэ удаад зөрчигдсөн нь Германы улс төр нилээд ярвигтай хэвээр байна.
Ингээд хоёр дахь санал хураалт явагдаж Мерц 325 гишүүний санал авснаар Германы 10 дахь канцлераар сонгогдож, үүрэг албан тушаалдаа орлоо.
Ийнхүү 70 нас хүрч буй Фридрих Мерцийн хувьд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын баруун төвийн үзэлтэй Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо эвсэл болон зүүн төвийн үзэлтэй Социал демократ намаас бүрдсэн хамтарсан засгийн газрыг тэргүүлж эхэллээ.
Мерцийн тухайд өмнө нь 1989-1994 онд Евро-Парламентын гишүүн, 1994-2009 он хүртэл Бундестагийн гишүүнээр ажиллаж байгаад 2021 оны 10 сард дахин Бундестагийн гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.