ХОЙД СОЛОНГОС ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ ПУУЖИН ХАРВАЖЭЭ

Хойд Солонгос өнөөдөр өглөө хэд хэдэн баллистик пуужин харважээ.
БНСУ-ын штабын дарга нарын нэгдсэн газар Пүрэв гарагийн өглөөний 8 цаг 10 минутад Вонсан бүсээс ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасан гэж мэдээллээ.
Сүүлийн хоёр сар орчмын хугацаанд Умард Солонгос пуужингийн туршилт хийгээгүй байсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тангаргаа өргөж, албан тушаалд орсноос хойшхи хоёр дахь удаагаа Умард Солонгос пуужингийн туршилт хийгээд байна.
Өмнөд Солонгосын арми Умардын пуужингийн туршилттай тодорхой нарийн мэдээллийг судалж байгаа бөгөөд АНУ, Японы талуудтай энэ асуудлаар тогтмол мэдээлэл солилцож, болзошгүй эрсдлийн эсрэг бүрэн бэлэн байдалд байгаа гэж мэдээлжээ.