ТРАМП ХЯТАДЫН ЭСРЭГ ТАВЬСАН ТАРИФАА БУУЛГАХ БОДОЛГҮЙ БАЙГААГАА МЭДЭГДЭВ

АНУ, БНХАУ-ын худалдааны албаны хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр Женевт анхны хэлэлцээ хийх гэж байна. Гэвч Трамп худалдааны яриа хэлэлцээ эхлэхээс өмнө Бээжинд ногдуулах татварыг бууруулахгүй гэж мэдэгджээ. Лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлчид Трампаас Хятадыг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд тарифаа бууруулахад бэлэн үү гэж асуухад тэр зүгээр л “үгүй” гэж хариулжээ. Вашингтон эхлээд 145 хувийн татвараа буулгавал утга учиртай хэлэлцээ хийх болно гэж Бээжин мэдэгдэж байгаа. Бямба гарагт Женевт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Линг хоёр талын худалдааны хурцадмал байдлыг намжаах эхний алхамыг эхлүүлэх гэж байна. Энэ хэлэлцээ хэрхэн үр дүнтэй болохоос олон зүйл шалтгаалах учраас Бээжин, Вашингтоны төлөөлөгчдийн анхны албан ёсны хэлэлцээнд хоёр улс төдийгүй, олон улс ач холбогдол өгч байна аа.