Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитораар Сандагийн Магнайсүрэнг томилсон. Өнөөдөр Ерөнхий аудитор С. Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа оржээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилж, чөлөөлсөнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн аудитын байгууллагын удирдлагууд, нийт албан хаагчдад уншиж танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн эрхэлсэн ажил, албан тушаалын туршлагыг танилцуулж, Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сарын хугацаатай ажилласан Төрийн албаны тухай болон Төрийн аудитын тухай хуульд заасан нийтлэг, тусгай шаардлагыг бүрэн хангасан гэдгийг тодотгосон байна.