Зеленский зөвхөн Путинтай хэлэлцээ хийх шаардлага тавиад байгаа талаар өчигдөр Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михайло Подоляк дотоодын телевизд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Путин, Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай Ням гарагт уулзалтын талаар утсаар ярьсан.
Эрдоган энэ талаар хэвлэлд өгсөн мэдээлэлдээ урт хугацаанд бүрэн гал зогсоох нь энхийн хэлэлцээ хийхэд шаардлагатай орчныг бүрдүүлэхээ мэдэгдэж, энх тайванд хүрэх цонх нээгдэж байгааг онцолжээ.
Украин болон Киевийн Өрнөдийн холбоотнуудын зүгээс Москваг 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг шаардаж байгаа ч Москваг Киевийг зэвсэглэх, цаг хожих, дайныг үргэлжлүүлэх боломж бүрдүүлнэ гэдэг үүднээс гал зогсоох саналд маш болгоомжтой хандаж байгаа.
Путин 2022 оны 3-р сард буюу Орос-Украины дайн эхэлснээс хойш сар орчмын дараа Туркийн Истанбул хотноо эхэлж байсан энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа боловч Украин энэ удаагийн уулзалтаар эхний ээлжинд богино хугацаанд гал зогсоож энх тайвны хэлэлцээг үргэлжлүүлэх боломжийг эрэлхийлэх эхлэлийг тавихыг зорьж байна.
Ямартай мөргөлдөгч хоёр тал нүүр тулан уулзахаар болсон гэдэг нь дайны 3 жил гарны хугацаанд гарсан том дэвшил гэж харж болохоор байна.
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250512_06/