АНУ-ЫН ХИЛЭЭР ХОРИОТОЙ ЗҮЙЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ОРОСЫН БИОЛОГИЧ ЭМЭГТЭЙ 20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЧ МАГАДГҮЙ БАЙНА

30 настай ОХУ-ын эрдэмтэн Ксения Петрова мэлхийн үр хөврөлийн дээжийг хууль бусаар АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр энэ оны 2 дугаар сард тус улсад баривчлагдсан.
АНУ-ын Хууль зүйн яамнаас түүнд 20 хүртэлх жилийн ял оноох боломжтойг мэдээлж байна.
Петрова Бостон хотын Логан олон улсын нисэх онгоцны буудалд баривчилагдсан.
Түүнийг гаалийн газрынхан саатуулж, түүний ачаанд сэжиг бүхий зүйл байгаа болохыг шалгахад мэлхийн үр хөврөл агуулсан хөөсөнцөртэй хайрцагыг түүний ачаанаас олсон байна.
Петрова АНУ-д нэвтрэхдээ биологийн төрлийн энэхүү зүйлийг урьдчилан мэдүүлэх шаардлагатайг мэдээгүй гэж мэдэгджээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр Петрова өмнө нь Оросын ШУА-ийн Генийн биологийн хүрээлэнд ажиллаж байсан бөгөөд Бочковын нэрэмжит Анагаах ухаан, генетикийн судалгааны төвд био-информатикийн шинжээчээр ажиллаж байжээ.
Петрова нь 2023 оны 5-р сард Харвардын Анагаах Ухааны Сургуульд биологийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж элссэн байдаг. Тэрээр энэ оны 2 дугаар сард Францаас АНУ руу онгоцоор зорчихдоо мэлхийн үр хөврөлийн дээж биедээ авч явсан бөгөөд үүнийгээ Гаалийн мэдүүлэгтэй дурдаагүй байсан нь түүний баривчлагдах хамгийн том алдаа болжээ.
Түүний хувьд эсийн өөрчлөлт шинэчлэлт, хуваагдал, хөгшрөлтийн үйл явцыг ойлгохын тулд мэлхийн үр хөврөлийг ашиглан эсийн хуваагдлын эхний үе шатыг судлах судалгаа хийдэг байсан байна. Тус судалгаа нь биоинформатик, биологийн үр хөврөл судлал, хэрэглээний математикийг хослуулсан шинжлэх ухааны чухал судалгааны төсөлд хамаардаг байжээ.

Эх сурвалж: https://tass.com/emergencies/1958001