БУСДААС БУДАА ҮНЭГҮЙ АВДАГ ЯПОНЫ САЙД ОГЦРОХООР БОЛЖЭЭ

Дэмжигчдээсээ үнэ төлбөргүй будаа авдаг учраас дэлгүүрээс будаа худалдаж авдаггүй гэж хэлсэн Японы Хөдөө аж ахуйн сайд Это Таку огцрох өргөдлөө Японы Ерөнхий сайд Ишиба Шигеруд танилцуулсан байна.
Тэрээр миний дэмжигчид илүүдлийг нь зарах хэмжээний хангалттай их будааг надад өгдөг гэж Ням гаригт хэлсэн нь Японы нийгэмд маш их дургүйцэл төрүүлсэн.
Энэ байдлаасаа болж сайд ард түмнээсээ уучлалт гуйсан, Ерөнхий сайд ч мөн түүний өмнөөс уучлалт гуйсан.
Гэвч энэ байдлаас үүссэн иргэдийн дундах бухимдал арилгахгүй байгаа учраас сайд огцрох шийдвэр гаргажээ.
Учир нь Японд өнгөрөгч саруудад цагаан будааны үнэ өсөж, будааны хомсдол үүсээд байгаа ч энэ асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газраас нөөцөөсөө будаа гаргаж байгаа ч асуудал хангалттай шийдэгдэхгүй байгаа. Гэтэл салбарын сайд нь болчимгүй, маш хариуцлагагүй зүйл ярьсан нь нийгэмд үүссэн асуудлаа ойлгоогүй, асуудалд ач холбогдол өгөхгүйгээр барихгүй тариаланчдын хөдөлмөрийг үнэлдэггүй бүдүүлэг үйлдэл гэж иргэд үзжээ.