АНУ ХҮЧИРХЭГ ПУУЖИНГИЙН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ СИСТЕМТЭЙ БОЛНО

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Golden Dome” гэх агаарын довтолгооноос хамгаалах системтэй болох талаар өчигдөр мэдээллээ.
Энэ систем нь АНУ-ын нутаг дэвсгэрийг аль ч төрлийн баллистик болон далавчит пуужингаас хамгаалах зорилготой бөгөөд 2029 оны нэгдүгээр сар гэхэд буюу Трампын бүрэн эрхийн хугацаа дуусах үед ашиглалтад орно гэж Вашингтон төлөвлөж байна.
Энэхүү системийг бий болгох шинэ төсөлд эхний ээлжинд 25 тэрбум америк долларыг төсөвлөх шаардлагатай байгаа.
Өчигдөр Доналд Трамп Цагаан Ордонд хийсэн мэдээлэлдээ сансрын тойрог замд байрлах хиймэл дагуулд суурилуулах тусгай мэдрэгчийн тусламжтайгаар энэхүү систем нь гаднаас ирсэн ямар ч пуужинг даруй олж хуурай газар, далай тэнгис болон агаар, сансрын орон зайгаас амдан устгаж сөнөөх хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн технологиудаар тоноглогдоно гэж мэдээлжээ.
Канад улс энэ системд нэгдэх боломтой Канад ч ийм сонирхолтой байгаа гэдгийг Трамп онцолсон байна. НАТО-гийн гишүүн, АНУ-ын хөрш Канад энэ системд нэгдвэл Канадаас хөрөнгө мөнгө гаргуулах хамтын аюулгүй байдлаа хангах талаасаа Вашингтон ашигтай.
Энэ систем маш чухал гэдгийг Израилийн жишээ бэлхнээ харуулж байгаа. Израиль 2011 оноос хойш Хамас, Хезболлах болон Хүсит зэрэг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн зүгээс Тель-Авивын эсрэг агаарын довтолгоо хийх оролдлогуудыг өөрийн “Iron Dome” системээрээ амжилттай хамгаалж чадаж байгаа. Дэлхийн хүчирхэг улс орнууд орчин үеийн технологиор батлан хамгаалахаа салбараа шинэчилж, олон улсын нөхцөл байдал хурцдаж байгаа энэ цаг үед АНУ тус системийг хөгжүүлж, ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай гэж Цагаан Ордон үзэж байна.